Монголбанк 2025 оны 10 дугаар сард 2,829.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.7 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,532.9 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 466,946.14 төгрөг байв.