Монложистикс групп Оюу толгойн зэсийн баяжмалыг төмөр замаар тээвэрлэн, Замын-Үүд боомтоор экспортолно
"Монложистикс групп" анх удаа Оюу толгойн зэсийн баяжмалыг төмөр замаар тээвэрлэн, Замын-Үүд боомтоор экспортлох гэж байна. Энэхүү үйл явдал нь Монгол Улсын хувьд анхдагч бөгөөд зэсийн баяжмалыг хоёрдогч боомтоор гаргаснаар шинэ хэрэглэгчдэд өрсөлдөөн үүсгэж, зэсийн үнийг тогтвортой барих, өсгөх боломж бүрдүүлэх чухал нөлөөтэй юм.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, 20 жилийн түүхтэй “Монложистик групп” нь тээвэр ложистикийн салбарт импорт, экспорт, транзит, карго, авто тээвэр гэсэн цогц үйлчилгээг үзүүлж буй ирсэн туршлагатай.
"Оюу толгой" компанийн хувьд анхны ачилтаас хойш өнөөдрийг хүртэл нийт 12 жилийн хугацаанд зэсийн баяжмалаа зөвхөн Гашуунсухайт боомтоор, 100 хувь авто тээврээр гаргаж ирсэн билээ. Харин өнөөдрөөс эхлэн багахан хэсгээ Замын-Үүд боомтоор, төмөр замаар гаргах эхлэл ийнхүү тавигдаж байна.