11-дүгээр сард Боомтуудын нөөц багасч, Хятадын томоохон гангийн үйлдвэрүүд нөөцөө бэлдэх зэрэг шалтгаанаар импортын коксжих нүүрсний зах зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.
БНХАУ-ын технологи хөгжихийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Учир нь БНХАУ-ын ногоон хөгжил, хүлэмжийн хийг бууруулж олборлох зэрэг бодлого нь 2026 онд Хятадын дотоодын эрчим хүчний нүүрс олборлолтын зардлыг нэмэгдүүлж, дотоодын олборлолтыг багасгах төлөвтэй байгаа бөгөөд харин эсрэгээрээ импортын эрчим хүчний нүүрсний эрэлтэд эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Иймд Хятад талаас Монголын эрчим хүчний нүүрсэнд тавьдаг гаалийн өндөр татвар 6%-ийг 2 орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бууруулах арга хэмжээ шаардлагатай байна. Одоогоор Хятадын импортын эрчим хүчний нүүрсний хамгийн том нийлүүлэгч Индонез Улсаас 0% гаалийн татвартай импортолж байгаа нь Монгол Улсад хамгийн том сул тал болж байгаа юм.