Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
6 Цагийн өмнө
102
Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хэлэлцээр өчигдөр эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд сайд Г.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан нар "Рио Тинто" группийн төлөөлөгчидтэй хоёр улсын хооронд долоон жил тутамд нэг удаа хөндөх эрхтэй Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээг эхлүүлсэн.

Хэлэлцээрт "РиоТинто" компанийн шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид оролцож байна.

Тус хэлэлцээрээр, Зээлийн хүүг бууруулах, Зээлийн хүүгийн асуудлыг 7 жилд нэг удаа хөнддөг байдлыг наашлуулах, Хүүгээс хүү тооцдог байдлыг эргэн харах, Монголын талын өгөөжийг 50-иас дээш хувьд хүргэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.