"Оюу толгой" ХХК батарейг нь сольдог цахилгаан өөрөө буулгагч машиныг уурхайдаа туршиж байна. Батарей солих технологи нь батарейт цахилгаан тээврийн хэрэгслийг суурин цэнэглэх шаардлагагүйгээр богино хугацаанд бүрэн цэнэгтэй батарейгаар солих шийдэл юм. 91 тонны даацтай найман өөрөө буулгагч машин, 800 кВт.цаг хүчин чадал бүхий 13 батарей, автоматажсан батарей солих, цэнэглэх станц энэ төслийн хүрээнд ашиглагдах аж. Эдгээр өөрөө буулгагчийг Оюу толгойн уурхайд нөхөн сэргээлт, өнгөн хөрс тээвэрлэх зэрэгт ашиглаж байна.
Мөн гүний уурхайн үйл ажиллагаанд батарейгаар ажилладаг хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр дуу чимээ, доргилт, дизелийн ялгарлыг бууруулж, ажиллах орчныг сайжруулж байна.
Оюу толгой уурхайн бүрэн хүчин чадалдаа хүрэх үед өдөрт 17,000 орчим цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний зэс нийлүүлж, дэлхий нийтийн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах юм.
Эх сурвалж: "Оюу толгой" компани