Эрдэнэт үйлдвэр оны эхний 10 сарын байдлаар улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлжээ
11 Цагийн өмнө
186
Эрдэнэт үйлдвэр оны эхний 10 сарын байдлаар улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлжээ
Эрдэнэт үйлдвэр 10-р сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ давуулан биелүүлжээ. Тодруулбал, уулын цул гаргалт 102.5 хувь, хөрс хуулалт 102.5 хувь, хүдэр олборлолт 102.5 хувиар биелүүлсэн бол Баяжуулах үйлдвэрт хүдэр өгөлт 100.4 хувь, исэлдсэн хүдэр олборлолт 125.3 хувиар биелжээ. Ил уурхайд 59550 тууш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж төлөвлөгөөг 102.5 хувиар биелүүлсэн байна. Харин ачаа эргэлтийн төлөвлөгөө 98.5 хувиар биелжээ.
 
Мөн хүдэр боловсруулалт 101.1 хувиар, хүдэр дэх металлын агуулга зэсээр 103.6 хувь, молибденоор 103.8 хувь, металл авалт зэсээр 100.3 хувь, молибденоор 104.8 хувиар биелжээ. Ийнхүү аравдугаар сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 98.5-125.3 хувиар биелсэн гэж Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээлсэн байна.
 
Эрдэнэт үйлдвэр оны эхний 10 сарын байдлаар улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Энэ хугацаанд Зэсийн баяжмалын арилжааг 8 дахь удаагаа хийж 105 доллароор өсгөн борлуулжээ.
 
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.