ЭТТ: 748.8 мянган тонн нүүрс биржээр арилжлаа
2025.10.31
2387
ЭТТ:  748.8 мянган тонн нүүрс биржээр арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 748.8 мянган тонн нүүрс 47.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. 

Үүнд:

  • Баяжуулсан 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 19.2 мянган тонн, 95.7 ам доллароос дуудаж, 117.7 ам.доллароор арилжаалж 2.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
  • Баяжуулсан эрчим хүчний нүүрс - Ганцмод боомтоор 25.6 мянган тонн, 51.40 ам.доллароос дуудаж, 57.1 ам.доллароор арилжаалж 1.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
  • Эрчим хүчний нүүрс - Мандал боомтоор 256.0 мянган тонн, 48.90 ам.доллароос үнэ дуудаж, 48.90 ам.доллароор арилжаалж 12.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
  • 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 64.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 114.80 ам.доллароор арилжаалж 7.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
  • 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 98.80 ам.доллароор арилжаалж 12.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
  • Эрчим хүчний нүүрс- Ганцмод боомтоор 256.0 мянган тонн, 43.50 ам.доллароос үнэ дуудаж, 43.50 ам.доллароор арилжаалж 11.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ

ett_251031_ariljaa 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.