Зэсийн үнэ лхагва гарагт Лондонд дээд амжилт тогтоов. Үүнд АНУ, БНХАУ худалдааны зөрчлөө намжаах гэсэн шийдвэртэй алхам ихээхэн нөлөө үзүүллээ хэмээн шинжээчид дор бүрнээ дүгнэж байна. Лондоны металлын биржид гурван сарын хугацаатай фьючерсийн гэрээ тонн нь 11,146 ам.доллар хүрч, зэс 2024 оны үнийн дээд цэгээ шинэчлэв.
Зэсийн үнэ энэ он гарсаар 24 хувиар өсөөд байгаа юм. Уг өсөлт 2025 оноор тогтохгүй, 2026 онд ч үргэлжлэх бөгөөд өсөлт тогтвортой байна гэсэн хүлээлт, таамгууд зах зээлд давамгайлж байна.
Цэвэр эрчим хүчний шилжилт, сэргээгдэх хүчний шинэ идэвхжил зэсийн эрэлт хэрэгцээг нэмээд зогсохгүй нийлүүлэлтээс давсан эрэлт бий болох хүлээлт нь улбар металлын үнэ улам өсөхөд голлох нөлөө үзүүлэхээр байна. Тэрчлэн АНУ-ын бусад улс орнуудад тавьж буй тарифын нөлөө зэсийн зах зээлд хамгийн ихээр сүүдрээ тусгаж буй. Энэ байдал зэсийн ханшийг өөдрөг төсөөлөх нэг үндэслэл болж байгаа юм. Олон улсын зэсийн судалгааны групп зэсийн илүүдэл 2026 онд ялимгүй буурна гэж үзэж байгаа. Хэдий зах зээл илүүдэлтэй ч үнийн өсөлт хадгалагдахаар байна.