Алтны үнэ унц нь 5000 ам.доллар хүрч өсөх таамгийг дэвшүүллээ
3 Цагийн өмнө
126
Алтны үнэ унц нь 5000 ам.доллар хүрч өсөх таамгийг дэвшүүллээ

Ирэх 12 сарын хугацаанд алт хөрөнгө оруулагчдын анхаарал төвд байж, үнийн өсөлт нь цаашид ч үргэлжлэхээр байна. Унц алтны үнэ жилийн дотор 4980 ам.долларт хүрч, одоогийн түвшнээс 27 хувиар өснө гэж Киото хотноо болж буй Лондоны үнэт металлын зах зээлийн холбооны жил тутмын чуулганд оролцсон төлөөлөгчид таамаглаж байна хэмээн Mining.com мэдээллээ. 

1979 оноос хойш жил бүр хамгийн өндөр өсөлттэй байгаа алтны үнэ энэ жил 52 хувиар өссөн. Тодруулбал, энэ оны гуравдугаар сард унц нь 3000 ам.доллар байсан бол энэ сард 4000 ам.долларын босгыг давсан юм. 

Дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын тодорхой бус байдал, АНУ-ын явуулж буй тарифын бодлого, Америк, Хятадын худалдааны үл ойлголцол, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан алтны үнэ унц нь 4381 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоосон. Лондоны металлын биржийн таамаглал болон хамгийн сүүлийн үеийн санал асуулгатай Reuters харьцуулсан бөгөөд 2026 онд алтны дундаж үнийг 4275 ам.доллар гэж тооцжээ. 

Их Британид төвтэй Metals Focus үнэт металлын зөвлөх компани алтны үнийг 2026 онд унц нь 5000 ам.долларын ханшийг давах төлөвтэй хэмээн зарлалаа. Ирэх бүтэн жилийн хугацаанд алт баталгаатай, найдвартай хөрөнгө оруулалт гэдгээ дахин тодотгож, үнэ дунджаар унц нь 4560 ам.доллар байх боломжтой гэв. Энэ нь 2025 оны түвшнээс 33 хувиар өндөр үзүүлэлт юм.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.