“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилжээ
6 Цагийн өмнө
842
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газраас томилсон Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн хугацаа 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болж, Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй сонгон шалгаруулахаар болсон. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын томилгоо тодорхой бус байдалд шилжиж, удааширч эхэлсэн билээ. Иймээс тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбууг томилжээ. 

Н.Цэрэнсамбуу нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагын багт 2022 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албаны дарга болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. Эдийн засагч мэргэжилтэй. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.