Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар П.Баянбаатарыг томилжээ
2025.10.26
2344
Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар П.Баянбаатарыг томилжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар П.Баянбаатарыг томилжээ. Түүний хувьд үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа юм. Одоогийн албанд томилогдон ирэхээс өмнө тэрбээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албыг хашиж байжээ. Мөн тус дүүргийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан аж.

П.Баянбаатар нь хуульч мэргэжилтэй бөгөөд "Шихихутуг" хууль зүйн дээд сургуулийн багш, УИХ-ын Тамгын газарт Хуулийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын удирдах зөвлөлийн гишүүн төдийгүй Оюуны хөгжлийн Гэрэгэ клубын үүсгэн байгуулагч зэрэг олон нийтийн ажил хийж ирсэн байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар П.Баянбаатарын өмнө Д.Оюунцэцэг ажиллаж байсан билээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.