Говь-Алтайд нүүрсний ашиглалтын 28 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна
2023.09.10
399
Говь-Алтайд нүүрсний ашиглалтын 28 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна
Хамгийн олон тусгай зөвшөөрлийг “Хүннү говь-алтай”, “Мандал Алтай” групп, “Сэкер ресорсус”, “Хүннү алтайминералс” тус тус эзэмшиж байна.

Говь-Алтай аймгийн хэмжээнд нүүрсний ашиглалтын 28 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Тус аймгийн Төгрөг, Дэлгэр, Алтай, Бугат, Цээл, Шарга, Чандмань сумдад дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогджээ.

Хамгийн олон тусгай зөвшөөрлийг “Хүннү говь-алтай”, “Мандал Алтай” групп, “Сэкер ресорсус”, “Хүннү алтайминералс” тус тус эзэмшиж байна. 

Тухайлбал, “Хүннү говь алтай” нийт нүүрсний ашиглалтын 12 тусгай зөвшөөрөл авч, улсын хэмжээнд хамгийн олон нүүрсний тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанид тооцогдож байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.