Дэлхийн уул уурхайн шилдэг 50 компанийг MINING.COM зарлалаа. Уг жагсаалтыг BHP групп болон Рио Тинто тэргүүлсэн бол гуравт Хятадын Zijin Mining эрэмбэлэгдлээ.
ТОП 50 компанийн нийт үнэлгээ энэ он гарсаар 700 тэрбум ам.доллароор өсөж, 2 их наяд ам.долларт хүрсэн байна. Өсөлтийн дийлэнх нь гуравдугаар улиралд бий болжээ. Дэлхийн нөлөө бүхий томоохон уул уурхайн компаниудын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ гурван жил хагасын өмнө хүрч байсан дээд амжилтаа давж, компаниудын зэрэглэл шинэчлэгдлээ. Алт, мөнгөний компаниуд жагсаалтад байр ахиж, үнэлгээ өссөн бол газрын ховор металлын компаниуд ТОП 50 руу орж ирсэн нь ихээхэн шинэлэг байлаа.
Монголд "Оюу толгой" төслийг хэрэгжүүлж буй Rio Tinto группийн үнэлгээ 115.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Өсөлт нь 14 хувь байна.
ТОП 50 компанийн жагсаалтад өнгөлж, гуравт жагссан компанийг онцолж байна. Zijing Mining компанийн хувьд алт, зэсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон улсад идэвхтэй үйл ажиллагаагаа тэлж, Европ, Өмнөд Америкт цар хүрээгээ өргөжүүлсэн. Дэлхийн уул уурхайн шинэ гигант. Зэс, алт болон өнгөт металл, литийн төслүүдэд томоохон дүнтэй хөрөнгө оруулалт хийж, хувьцааны эрхийг нь өөртөө төвлөрүүлэх болсон. Дэлхий 10 гаруй улсад уурхай, баяжуулах болон цэвэршүүлэх үйлдвэртэй. Тус компани нь Монголын "Хармагтай" төсөлд хөрөнгө оруулж байсан юм.