“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Нацагдорж томилогджээ
1 Өдрийн өмнө
191
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Нацагдорж томилогджээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Нацагдорж 2025 оны 10 дугаар сарын 10-ны томилогджээ. Түүний хувьд ажлын гараагаа Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газраас эхлүүлсэн. 

Боловсрол: 

  • 2000 он: Нийслэлийн физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр тусгай дунд сургууль;
  • 2000-2004 он: Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль -Бакалавр;
  • 2015-2017 он: Санхүү эдийн засгийн их сургууль -Магистр;
  • 2020-2022 он: Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль – Бакалавр


Ажлын туршлага:

  • 2007-2010 он: Санхүүгийн Зохицуулах хорооны Үнэт цаасны газар -Мэргэжилтэн;
  • 2015-2016 он: Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын зохицуулалтын газар -Газрын дарга;
  • 2016-2016 он: Санхүүгийн зохицуулах хороонд Ажлын албаны дарга;
  • 2019-2024 он: Санхүүгийн хүртээмж хөгжил санаачилга – Гэрээт судлаач;
  • 2024-2025 он: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам – Сайдын зөвлөх;
  • 2025 он: Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.