Чухал ашигт малтмалын эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг хэлэлцэж байна
15 Цагийн өмнө
45
Чухал ашигт малтмалын эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг хэлэлцэж байна
"Европын холбоо-Монголын бизнес, хөрөнгө оруулалтын форум" үргэлжилж байна. Форумын салбар хуралдаан "УУЛ УУРХАЙ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ" сэдвээр эхэллээ. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцож, уул уурхайн салбарын бодлого, чиглэл, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт, Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулав.
 
Монгол Улсын Засгийн газрын зүгээс аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар болон тэр дундаа өнөөдрийн ярианы гол сэдэв болох чухал ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгааг онцлов.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.