Зэсийн үнэ он дуусахаас өмнө 12 мянган ам.долларт хүрч магадгүй
2025.10.15
381
Зэсийн үнэ он дуусахаас өмнө 12 мянган ам.долларт хүрч магадгүй

Металлын салбарын хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг зэсийн өсөлтийн таамаглалд дуу хоолойгоо нэмлээ. Тодруулбал, энэ он дуусахаас өмнө зэсийн үнэ чангарч, тонн тутам нь 12 мянган ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож магадгүй хэмээн байр сууриа илэрхийллээ.

Хятадын зэс, кобальт үйлдвэрлэгч CMOC группийн арилжааны захирал, IXM компанийн СЕО Кенни Айвс Лондоны металлын бирж дээрх зэсийн жишиг үнийг тонн нь 11,000 ам.доллар, бүр 12,000 ам.долларт хүрэх магадлалтай гэж мягмар гарагт Лондонд болсон LME долоо хоногийн дээд хэмжээний уулзалтын үеэр онцолсон юм. 

Олон мянган арилжаачид, уурхайчид, хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид жил бүр болдог металлын салбарын хамгийн том цугларалтад оролцохоор Лондонг зорин ирдэг бөгөөд энэ жилийн гол сэдэв зэсийн төлөв рүү чиглэж байна. Аж үйлдвэр, тээвэр, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэлхийн шилжилтийн нөлөөгөөр зэсийн эрэлт нэмэгдэж, улмаар энэ арван жилийн сүүлээр хомсдолд орж болзошгүй гэсэн таамаглал байгаа юм. 

Mercuria Energy Group-ийн Металлын судалгааны албаны дарга Ник Сноудон ихээхэн эерэг байр суурь илэрхийлж, зэсийн үнэ тонн нь 12 мянган ам.долларт хүрэх боломж ойрхон байна гэж нэмж тодотгосон билээ. 

Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.