АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны хурцадмал байдал нь алтны үнэ дахин хөдлөх шалтгаан боллоо. Тодруулбал, даваа гарагт алтны үнэ унц нь 4100 ам.долларыг давж, түүхэн дээд амжилтаа ахин эвдлээ. Спот алтны үнэ хоёр хувиар өсөж, унц нь 4103 ам.долларт хүрсэн нь баасан гарагийн унциас огцом өссөн үзүүлэлт боллоо. Үүний зэрэгцээ АНУ-ын алтны фьючерс Нью Йоркт 2.9 хувиар өсөж, унц нь 4124.30 ам.долларт хүрсэн байна.
Дэлхий даяарх геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдал нь аюулгүй хөрөнгө оруулалт болох алтны эрэлтийг улам нэмэгдүүлсээр.
Алтны үнэ жилийн хугацаанд 54 хувиар өсөж, урьд өмнө байгаагүй шинэ үнийг зах зээлд тогтоов. Дэлхийн нөлөө бүхий тэргүүлэх эдийн засгуудын /АНУ, БНХАУ/ худалдааны маргаан, тарифын зөрчил нь хөрөнгө оруулалтын орчинд болгоомжлол үүсгэж, алт руу хошуурах учир шалтгаан болж байна.
Мөн АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт үүссэн нь алтны ханш чангарах угтал болж байна. Наймдугаар сараас хойш алтны үнэ 24 хувиар өссөн нь жилийн өсөлтийн бараг тал хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Mining.com