Монголын шинэ цагийн уул уурхайн түүхэнд энэ өдөр тод мөртэй байдаг юм. Учир нь, одоогоос 15 жилийн өмнө буюу энэ өдөр Монголын үндэсний компани олон улсын хөрөнгийн биржийн Main board-д хувьцаагаа гарган, IPO хийж, дэлхийн хөрөнгө оруулагчдын шалгуурыг анх хангасан.
976 арилжааны дугаартай шинэ бүтээгдэхүүн олон улсын хөрөнгийн зах зээлд мэндэлж, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орсон билээ.
Энэхүү үйл явдал нь дэлхийн санхүүгийн зах зээлд Монголоос урьд өмнө сонсогдож байгаагүй, Монголын нэрийг дэлхийд гаргасан баярт мөч байсан юм.
Аравдугаар сарын 13-нд "Энержи Ресурс" компани Хонконгийн Хөрөнгийн бирж дээр Mongolian Mining Corporation /MMC/ нэрээр IPO хийсэн билээ. Улмаар олон улсын хөрөнгийн зах зээлээс 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж байсан. Үндэсний компани хөрөнгө оруулагчдад танилцуулсан Ухаа худаг төслөө өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, Монгол нүүрс брэнд болох эхлэлийг тавьж чадсан юм.
Азийн хөрөнгийн зах зээлийн төв цэг, олон улсын хөрөнгө оруулагчдын "чөлөөт бүс" Хонконгт Монголын уул уурхайн хөгжлийг цоо шинэ түвшинд авчирсан "Энержи Ресурс" компани буюу Mongolian Mining Corporation /MMC/-ийн хувьцаа тусгаар Монголын баталгаа, бахархал болон арилжаалагдаж байна.