2025 оны дэлхийн зэсийн 20 том уурхайн 11-т Оюу толгой эрэмбэгдлээ
2025.10.12
510
2025 оны дэлхийн зэсийн 20 том уурхайн 11-т Оюу толгой эрэмбэгдлээ

2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтэд тулгуурлан дэлхийн зэсийн хамгийн том 20 уурхайг Mining.com танилцууллаа. Уг жагсаалтын 11-т "Оюу Толгой" эрэмбэлэгджээ. Рио Тинто групп болон Монгол Улсын Засгийн газрын хамтын өмч болох "Оюу Толгой" компанийн гүнийн уурхайн бүтээн байгуулалт өндөрлөж, тогтвортой үйлдвэрлэлд шилжсэн. 2028-2036 онд дунджаар Оюу Толгойн уурхайгаас жилд 500 мянган тонн зэс олборлон дэлхийн зах зээлд нийлүүлэхээр байгаа. Ингэснээр одоогийн эрэмбэ ахиж, эхний тавд багтах томоохон уурхай болох юм. 

Өнгөрсөн долоо хоногт Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ сүүлийн 16 сарын шинэ дээд цэгтээ хүрсэн. Цаашид зэсийн эрэлт хоёр дахин нэмэгдэх таамгийг BHP танилцуулсан юм. Тодруулбал, дэлхийн зэсийн эрэлт жилд дор хаяж нэг сая тонноор өсөж, одоогийн 33 сая тонноос 2050 он гэхэд 50 сая тоннд хүрнэ гэв. 

ot_2510101 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.