“Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон Д.Цолмонг танилцуулж байна
"Оюу Толгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Цолмонг томилсон бөгөөд түүний хувьд Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг төлөөлж ажиллах юм. Д.Цолмон нь Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд 2016 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлжээ.
Одоо хашиж буй алба нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга. Түүний талаарх мэдээллийг танилцуулж байна.
Ажилласан байдал:
- 2010-2013 онд "Говийн зам" ХХК-д гэрээний мэргэжилтэн,
- 2013-2016 онд Өмгөөллийн Батбаяр энд Партнерс ХХН-Ахлах хуульч,
- 2016 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар-Гадаад бодлогын зөвлөхийн туслах,
- 2016-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яам-Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээч,
- 2022-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам-Хууль зүйн бодлогын газрын дарга,
- 2023-2024 онд Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх,
- 2024 оны 7 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар ажиллаж байна.