Нүүрс нийлүүлэх болон хил холболтын төмөр замын гэрээг нууцаас гаргалаа
2025.10.08
288
Нүүрс нийлүүлэх болон хил холболтын төмөр замын гэрээг нууцаас гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Чайна Энержи" компанид нүүрс нийлүүлэх болон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын гэрээг нууцаас гаргалаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. "Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай" тогтоолын төслийг Засгийн газар баталж, тус тогтоолоор өмнө нь төрийн нууц нэрийн дор хаалттай, ил тод биш байсан хэд хэдэн гэрээ, хэлэлцээрийг олон нийтэд ил болгон шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.