Алтны ханш энэ он гарсаар 50 хувиар өсөж, унц нь 4000 ам.долларт хүрэв. Урьд өмнө байгаагүй түүхэн ханш зах зээлд анх удаа тогтлоо.
Хөрөнгө оруулагчид алт руу анхаарал хандуулсан хэвээр байна. АНУ-ын Төв банкны бодлогын хүүгээ бууруулах хүлээлт, томоохон эдийн засаг /АНУ, БНХАУ/ хоорондын тарифын маргаан, тодорхойгүй байдал алтны ханш өсөхөд голлох нөлөө үзүүлжээ. Алтны үнэ энэ он гарсаар 50 хувиар өссөн нь 1986 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ирэх өдрүүдэд алтны үнэ тогтвортой, өсөлттэй байх төдийгүй унц нь 4300 ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг таамгууд хөвөрч эхэллээ.