Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шивээ-Овоо” хувьцаат компанийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нөөцтэй бөгөөд дотоодын эрчим хүчний нүүрсний 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
Тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянга. Үүнээс болж “Шивээ-Овоо" ХК алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны алдагдал 15 тэрбум төгрөгт хүрээд байна.