“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийн хэрэгжилтийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа
2 Цагийн өмнө
41
“Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийн хэрэгжилтийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА) нь 2019 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийг боловсруулсан бөгөөд тус кодекс нь салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэж, хариуцлагатай байдлын зарчмыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Ассоциацийн гишүүд уг кодексыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Кодексыг хэрэгжүүлснээр:
• хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа эрхлэх,
• компанийн сайн засаглалыг бэхжүүлэх,
• байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах,
• хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах,
• орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон эерэг үр дүн бий болжээ.
 
Өнөөдөр тус санаачилгын хүрээнд Трансвест, МАК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сток Бласт, Шувуун хар уул, Хуавей компани, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон МУУҮА нар “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийн хэрэгжилтийг хамтран дэмжих санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Энэхүү хамтын ажиллагаа нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх, орон нутгийн иргэдэд эерэг нөлөө үзүүлэх чиглэлээр чухал алхам болж байна гэж оролцогч талууд дүгнэлээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.