Алтны ханш шинэчлэгдэж, унц нь 3558 ам.долларт хүрэв
2 Өдрийн өмнө
220
Алтны ханш шинэчлэгдэж, унц нь 3558 ам.долларт хүрэв

Алтны ханш огцом өсөж, урьдын өсөлтийн бүсээ дахин сэтэллээ. Ингэснээр зах зээлд түүхэн ханш тогтож, хөрөнгө оруулагчдын хувьд улам баталгаатай хөрөнгө болж байна. Лондоны металлын бирж дэх алтны дундаж үнэ 2024 онд 2,389 ам.доллар болж, өмнөх оноос 22.9 хувиар өссөн. Харин 2025 оны эхний 7 сарын байдлаар 3,115 ам.доллар болж, өмнөх оноос 30.4 хувийн өсөлт үзүүлсэн. Эдгээр өсөлт ард үлдэж байна. 

Хөрөнгө оруулагчдын анхаарлыг өнөө хамгийн ихээр татаж буй алтны ханш дахин шинэ өсөлт рүү зүтгэж, унц нь 3558 ам.долларт хүрч, түүхэн түвшнээ шинэчилж байна. Улс орнуудын төв банкууд ч алт нөөцлөх, худалдан авах эрч буурсангүй. 

АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 2024 онд бууруулсан нь алтны эрэлтийг огцом нэмэгдүүлж, үнэ өсөхөд шууд нөлөөлсөн. Энэ цагаас алтны эрэлт улам нэмэгдсэн. Дэлхийн тодорхой бус байдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор алтны үнэ цаашид ч үргэлжлэн өсөх төлөвтэй байна. Унц нь 3500 ам.долларын босго давсан алт Америкийн эдийн засаг сайнгүй байгааг илтгэх бөгөөд Холбооны нөөцийн банкны бодлогын хүү хэрхэн өөрчлөгдөх эсэхээс үлэмж хамаарахаар байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.