Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийв. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "2026 оны төсвийн төсөлд нүүрсний үнийг 70 доллараар тооцсон. Экспортын хэмжээг хамгийн багадаа 90 сая тонн гэж авсан. Энэ төлөвлөгөөндөө бид хүрэх бүрэн боломжтой. Боомтуудын хүчин чадал нэмэгдэж байна. Шинэ гарц нэмснээр экспортыг нэмэгдүүлнэ. Мөн 24 цагийн шинэ гарцууд нээхээр төлөвлөж байгаа. 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нүүрсний экспорт 85 сая орчим тоннд хүрнэ" гэв.