“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын (ЗГХЭГ) дэд дарга Ц.Одхүүг Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) төрийн төлөөллийн гишүүнээр томилж, улмаар ТУЗ-ийн ээлжит хурлаар ТУЗ-ийн даргаар сонголоо.
Ц.Одхүү нь өмнө нь УУХҮЯ-нд Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, ЗТХЯ-нд Төрийн захиргаа удирдлага болон Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга, мөн “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албыг хашиж байсан төрийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн албан хаагч аж.
2022–2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэгтэй “Эрчист Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон, тус компанийн ТУЗ-ийн даргаар сонгогджээ.