Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн паркийг 2025 онд ашиглалтад оруулна
2023.09.10
549
Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн паркийг 2025 онд ашиглалтад оруулна
Тус төслийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК 420 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2019 онд эхлүүлсэн, 2025 онд ашиглалтад оруулахаар зорьж байна.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Алтан ширээт” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын явц 40 гаруй хувьтай байна. Энэхүү төслийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК 420 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2019 онд эхлүүлсэн. Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжин гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар зорьж буй. 

"Алтан ширээт”-ийн  үйлдвэрлэл, технологийн парк нь ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн эхлэл төдийгүй аж үйлдвэржилтийг хурдасгах түүчээ төслүүдэд тооцогдож байна. Тэрчлэн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн, шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих үүд хаалга нээгдэх юм.

Төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болж, түүхийгээр нь экспортлох хэмжээ буурч, дагалдах үйлдвэрүүд хөгжих төдийгүй шинэ төрлийн мэргэжилтэй боловсон хүчин бий болж, орчин үеийн техник, технологийг нутагшуулна. Улс болон аймаг, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлого нэмэгдэх, ажлын байр олноор бий болох, жижиг, дунд үйлдвэрлэлийг шууд болон шууд бус байдлаар дэмжих нийгэм, эдийн засгийн үр ашигтай. Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд “Гэрэлт говь” аж үйлдвэрийн парк баригдаж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.