“Эрдэнэс Монгол” нэгдэл улс болон орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна
23 Цагийн өмнө
166
“Эрдэнэс Монгол” нэгдэл улс болон орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлж, 5.2 их наяд төгрөг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
 
Харин энэ 2025 оны эхний хагас жилийн байдлаар уурхайн олборлолтын төлөвлөгөөг 96 хувь, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 95 хувьтай биелүүлж, 5.5 их наяд төгрөгийн орлоготой, 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компани, үйлдвэрийн газрууд 2024 онд 500.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан. 2025 онд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлснээр хуримтлалын санд нийтдээ 1 их наяд төгрөг хуримтлуулахаар байна. 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.