Шилдэг татвар төлөгчдийг уул уурхайн компаниуд өнгөллөө
2 Өдрийн өмнө
247
Шилдэг татвар төлөгчдийг уул уурхайн компаниуд өнгөллөө
Татвар төлөгчдийн өдрүүдийг Монголын татварын алба 26 дахь жилдээ “ЗӨВЛӨН ТУСЛАГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор 2025 оны 05 сарын 05-09-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна. Энэхүү өдрүүдийн хүрээнд шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, Монгол Улсын татвар төлөгч бүрт цахим талархал илэрхийлэх, тухайн онд татварын албанаас хийж хэрэгжүүлэх онцлох ажлыг олон нийтэд таниулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
 
2024 онд Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭГЧ-10” аж ахуйн нэгжийг зарлалаа. Уг жагсаалтыг эрдэс баялгийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд өнгөлж байна. Үүнд, 
1. “Эрдэнэс Таван толгой” ХК
2. “Оюутолгой” ХХК
3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
4. “Энержиресурс” ХХК
5. “Тавантолгой” ХК
6. “Монголын алт МАК” ХХК
7. “ХААН банк” ХК
8. “Голомтбанк” ХК
9. “АПУ” ХК
10. “Худалдаа хөгжлийн банк” ХК
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.