Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Сүүлийн 5 жилийн байдлаар Монгол банканд алт тушаасан үндсэн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, идэвхтэй үйл ажиллагаа эрхлэгч 6 аж ахуйн нэгж байна. Тус 6 аж ахуйн нэгж нь алт тушаагч аж ахуйн нэгжийн 4-5 хувийг эзлэх бөгөөд нийт ААН-ийн тушаасан алтны дунджаар 22 хувийг бүрдүүлж байна. Дээрх 6 аж ахуйн нэгж нь ТЭЗҮ-ийн жилийн хүчин чадлынхаа дунджаар 54 хувьтай тэнцэх хэмжээний алтыг олборлон тушааж байна.