МУҮҮА: Монгол Улс “TSM” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо
4 Цагийн өмнө
25
МУҮҮА: Монгол Улс “TSM” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” (TУУТ) стандартыг Монгол Улс албан ёсоор нэвтрүүллээ. ТУУТ стандарт нь олборлох салбарт хариуцлагатай ажиллагааг дэмжих үндсэн зарчмыг баримталдаг.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) энэхүү стандартад нэгдэж, олон улсын туршлагыг Монголд амжилттай нутагшуулах, уул уурхайн салбарт хариуцлагатай байхыг дэмжин ажиллаж байна.
ТУУТ стандартыг хэрэгжүүлж буй компаниудын хувьд ч олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, зах зээлд нэр хүндээ өсгөх, санхүүгийн дэмжлэг авах зэрэг томоохон боломжууд нээгдэх юм.
Хариуцлагатай уул уурхайн компаниуд нэмэгдэх нь олон нийтийн ойлголт, хандлага, дэмжлэгийг олж авахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь уул уурхайн салбарын урт хугацааны тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.