А.Тэлмэн: Mongolia Mining салбарын оролцогч талуудтай бодит мэдээллээ солилцох талбар болж ирсэн
4 Өдрийн өмнө
349
А.Тэлмэн: Mongolia Mining салбарын оролцогч талуудтай бодит мэдээллээ солилцох талбар болж ирсэн

“Mongolia Mining 2025” олон улсын уул уурхайн  үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгууллагдах гэж байна. Үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгч "Хера Экуйпмент" ХХК-ийн Бизнес хөгжил, маркетингийн газрын орлогч захирал А.Тэлмэнтэй ярилцлаа.

-"Хера Экуйпмент" компаниMongolia Mining” үзэсгэлэнд өнөө жил алтан ивээн тэтгэгчээр оролцож байгаа билээ. Үзэсгэлэнгийн ач холбогдол, цар хүрээг хэрхэн харж байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагчид, уул уурхайн олборлолт эрхлэгч компаниуд, олон улсын болон дотоодын санхүүжүүлэгч байгууллагууд, ханган нийлүүлэгчид зэрэг салбарын бүх гол оролцогчид нэг дор цуглардаг гэдгээрээ Mongolia Mining үзэсгэлэн нь маш өргөн цар хүрээг хамарсан, чухал арга хэмжээ болж чадсан. Тиймээс бид анх зохион байгуулагдсан цагаас нь эхлэн тогтмол ивээн тэтгэгчийн статустайгаар оролцсоор ирсэн.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй тэлж, хөгжиж буй энэ үед Mongolia Mining үзэсгэлэн нь салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй, нөлөө бүхий арга хэмжээ гэж үздэг.

-Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

-Бидний зүгээс энэ удаагийн үзэсгэлэнд гурван гол бүтээгдэхүүнийг онцлон, гадаа талбайд байршуулан танилцуулахаар бэлтгэж байна.

Нэгдүгээрт, Hyundai брэндийн 100 тоннын ажлын жинтэй HX1000 экскаваторыг танилцуулах төлөвлөгөөтэй байна. Хера Экуйпмент нь 2003 оноос хойш Hyundai брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа бөгөөд тус брэнд нь ашиглалтын зардал бага, найдвартай ажиллагаагаараа хэрэглэгчдэд аль хэдийн танил болсон.

Хоёрдугаарт, бид Tonly брэндийн 90 тоннын ачих багтаамжтай Hybrid dump truck-ыг Монголын зах зээлд анх удаа албан ёсоор танилцуулах гэж байна. Үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр та уг техниктэй газар дээр нь танилцах, ажиллах зарчим, давуу талуудыг бодитоор харах боломжтой. Хера Экуйпмент нь нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй, үр ашиг өндөртэй технологийг хэрэглэгчдэдээ санал болгохыг зорин ажиллаж байна.

Гуравдугаарт, бид БНХАУ-ын №1 брэнд болох NFLG брэндийн бутлуур, шигшүүр, асфальтын үйлдвэр зэрэг тоног төхөөрөмжийг онцлон танилцуулна. Уг тоног төхөөрөмж нь дэвшилтэт шийдэлтэй, өндөр бүтээмжтэйгээс гадна зам, барилга дэд бүтцийн салбарт өргөнөөр ашиглагддаг.

-Уул уурхайн салбарын төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ. Үүнд Мongolia Mining үзэсгэлэнгийн нөлөөлөл хэр байгаа талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн салбар илүү тогтвортой, байгаль орчинд ээлтэй, орон нутгийн хөгжилд чиглэсэн хандлагатай болж байна. Тоног төхөөрөмж, технологиуд ч энэ чиглэлд хөгжиж, түлш зарцуулалт бага, ашиглалтын зардал хэмнэлттэй, аюулгүй байдал өндөр болсон нь анзаарагдаж байна. Үйлдвэрлэгчид ч тэр, худалдан авагчид ч тэр байгальд ээлтэй, инновац шингэсэн шийдлүүдийг илүүд үзэх болжээ.

Mongolia Mining үзэсгэлэн нь энэ шинэ технологи, шийдлүүдийг танилцуулах, нэвтрүүлэхэд маш чухал талбар болж өгдөг. Шинэчлэлүүдийг бодитоор харж, харьцуулж, салбарын шилдгүүдтэй холбогдох боломж олгодгоороо том давуу талтай. Нийт салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгаа гэж бид харж байна.

-Компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгвөл?

-Сүүлийн үед бид олон улсын тэргүүлэгч түншүүдтэй хамтран ажиллах хүрээгээ өргөжүүлж байна. Тухайлбал, БНХАУ-ын тэргүүлэгч үйлдвэрлэгч NFLG (Fujian South Highway Machinery Co., Ltd)–ийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж эхэлсэн нь манай компанийн хувьд чухал шинэчлэл болж байна.

Мөн Tonly брэнд жолоочгүй, hybrid (цахилгаан болон дизель хосолсон) өөрөө буулгагчдын хөгжүүлэлт дээр анхаарч байна. Энэхүү технологи нь түлшний зарцуулалтыг, CO₂ялгарлыг бууруулдаг бөгөөд бид DTH145 загварын Хайбрид өөрөө буулгагчийг зах зээлд шинээр танилцуулж байна.

2024 онд бид Tonly компанитай байгуулсан албан ёсны онцгой эрх бүхий дистрибьютерийн гэрээг 5 жилээр сунгасан бөгөөд ингэснээр Монгол дахь цорын ганц эксклюзив түнш хэвээр үлдэж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.