“Mongolia Mining 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгч “Гранд Майнинг Экюпмент” ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Д. Мөнхтуяатай ярилцлаа.
-Mongolia Mining 2025 үзэсгэлэнгийн оролцооны тухайд ярихгүй юу. Үзэсгэлэнгийн ач холбогдол, цар хүрээг хэрхэн харж байгаа вэ?
-Манай “Гранд Майнинг Экюпмент” ХХК нь 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд Алтан ивээн тэтгэгчээр оролцож байна. Mongolia mining 2025 үзэсгэлэн нь уул уурхайн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулж, шинэ бизнесийн боломжуудыг нээх, салбарын мэргэжилтнүүдийн харилцаа холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Бидний хувьд ч гэсэн энэхүү арга хэмжээгээр дамжуулан Үнэнч харилцагч нартаа шинэ техник технологийн давуу тал, инноваци шингэсэн техникээ танилцуулах гэж буйд туйлын баяртай байна.
-Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна?
-Манай компанийн хувьд Хятадын №1, Дэлхийн уул уурхайн техник үйлдвэрлэлийн №3 болох SANY брэндийг төлөөлөх эрхийн хүрээнд өөрсдийн үнэнч харилцагч нарт тус брэндийн техникийн давуу тал, инновациудыг танилцуулах, харилцагч нарын уулын бүтээл болон ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх, дээшлүүлэх бодит үр дүнтэй сонголтыг санал болгохдоо туйлын баяртай байна.
Уул уурхайн салбарын техникийн шилжилтийн дараагийн үеийн онцлогт тохирсон шинэлэг, үр бүтээл өндөртэй техникийн сонголтыг ашиглах нь компаниудын хувьд ч Монгол улсын хувьд ч чухал байна. Бид энэхүү үзэсгэлэн SANY SKT105S загварын 80 тонн Бүрэн автомат Өөрөө буулгагч болон SANY SET150S 140 тонн-н Хайбрид загварын өөрөө буулгагчуудыг санал болгон оролцож байна. Энэхүү 2 төрлийн техникийн давуу талын хувьд товчхонд нь дурдвал: SANY SET150S давуу талууд:
SKT105S-дээр бол товчхонд нь танилцуулахад: АНУ-н Аллиссон 4800 хурдны хайрцаг нь хүнд даацын ачааны машин, уул уурхайн техник,тоног төхөөрөмжид зориулагдсан Бүрэн автомат хурдны хайрцаг юм. Уурхайн ямар ч замын хүнд нөхцөлд хүч алдахгүй аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллах боломжтой Жолоочийн алдааг багасгана, эмэгтэй хүн ч барих боломжтой. Жолоочоос хамаарсан эвдрэл бага тул сул зогсолт гарахгүй бүтээл өндөр. Огцом уруу болон өгсүүр замд хурдыг жигд тохируулж чаддаг. Манай Монгол улсын уул уурхайн замын нөхцөл цаг агаарт бүрэн нийцэж ажиллах чадалтай хурдны хайрцаг юм.
-Уул уурхайн салбарын төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ. Үүнд Мongolia Mining үзэсгэлэнгийн нөлөөлөл хэр байгаа талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Монголын уул уурхайн салбар ойрын жилүүдэд дараах хандлагуудыг дагаж хөгжих төлөвтэй байна гэж бид харж байна. Үүнд: Зэсийн үйлдвэрлэлийн өсөлттэй, Уран олборлолтын эхлэл тавигдсан, Ногоон болон дижитал шилжилт рүү шилжилт хийсэн чиг хандлагатай эерэг өөрчлөлтүүд авчрах төлөвтэй харагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд оролцсоноор, Шинэ технологи инновацын нэвтрүүлэлт, Бизнесийн харилцаа хамтын ажиллагааны өргөжилт, Мэргэжлийн мэдлэгээ туршлага солилцох сайхан боломж гэж бид харж байгаа.
-Компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгвөл?
-“Гранд Майнинг Экюпмент” компани уул уурхай, зам гүүр, барилга угсралтын тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Мөн манай компани нь Уул уурхайн тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлж,үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Бид харилцагч байгууллагууддаа хамгийн хямд зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах тоног төхөөрөмжийг нийлүүлэхийн зэрэгцээ, ажилчдын аюулгүй байдлыг нэн түрүүнд тавин ажиллаж байна.