Алтны ханш 3000 давж, цаашид сайн байх төлөв харагдаж байна
2025.03.19
410
Алтны ханш 3000 давж, цаашид сайн байх төлөв харагдаж байна

Засгийн газар төсвийн орлогын алдагдлыг алтны үнийн өсөлтөөр нөхөх хувилбар хэлэлцэж буй энэ цаг үед алтны ханш унц нь 3000 ам.доллар давж, түүхэн дээд ханшийн босго давлаа. Нүүрсний экспортын биет хэмжээг өсгөсөн ч үнийн уналт үргэлжилсэн хэвээр байгаа тул эрх баригчид алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, "Алт-3" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байна. Өнгөрсөн хугацааны хамгийн өндөр өсөлттэй металл бол алт.

Алтны төлөвийг тодорхойлох банкууд таамгаа дахин шинэчилж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг шар металл улам татаж эхэллээ. Шар металлын төлөв цаашид ч ихээхэн өөдрөг байна. Шинэ өсөлт удаан хугацаанд тогтвортой хадгалагдах боломжтой гэж шинжээчдийн дийлэнх үзсэн байна.

АНУ-ын эдийн засгийн болон хөрөнгийн зах зээлийн удаашрал, геополитикийн эрсдэл зэрэг нь алтны ханшийг өсгөх нөхцөлд тооцогдож байна. Алтны үнэ 2024 онд бүтэн жилийн турш 27 хувиар өсөж, дараалан дээд амжилт тогтоосон. Тэгвэл 2025 онд огцом өсөлт үзүүлж, шинэ үнэ тогтоов. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.