Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн 2025 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган өнөөдөр болж, чуулганд нийт 56 гишүүн байгууллагаас 38 гишүүн байгууллага оролцжээ. Чуулганаар 2022-2024 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тойм болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Шинэ зөвлөлийн гишүүн сонгох үйл ажиллагааг тус тус хэлэлцсэн байна.
МУУҮА нь олон улсын Тогтвортой уул уурхайн төлөөх /ТУУТ/ стандартыг Монголын уул уурхайн салбарт нутагшуулахаар зорин ажиллаж буй.