Монголбанк экспортын нүүрсний үнийг 80-85 ам.доллар гэж төсөөлөв
9 Цагийн өмнө
76
Монголбанк экспортын нүүрсний үнийг 80-85 ам.доллар гэж төсөөлөв

Монголбанк 2025 оны экспортын голлох түүхий эдийн үнийн төсөөллөө танилцууллаа. Төв банкны төсөөлөл ихээхэн гутранги хүлээлттэй байна. Тухайлбал, нүүрсний үнэ энэ онд болон ирэх онд ч үргэлжлэн буурах таамгийг дэвшүүллээ. Нүүрсний хилийн үнийн төсөөллийг /жилийн дундаж/ 2025 онд 80-85 ам.доллар, 2026 онд 75-80 ам.доллар байхаар тус тус төсөөлжээ. 

Улсын хэмжээнд экспортын орлого оны эхний нэгдүгээр сард 23 хувиар буурсан. Үүнд нүүрсний үнэ буурсан нь голлох нөлөө үзүүлсэн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ нь тайлант хугацаанд 5.8 сая тонн болж, дундаж үнэ 82 ам.долларт хүрч буурсан билээ. Энэ онд Оюу толгойн экспортын орлого нэмэгдэх ч нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах төлөвтэй байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.