Стэнфордын Их Сургуулийн профессор Жеф Каэрс онцлох илтгэлийг хэлэлцүүлнэ
"Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалт, үзэсгэлэн 16 дахь удаагаа “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 27, 28-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Корперэйт Конвеншн төвд зохион байгуулагдах гэж байна.
Чуулга уулзалтын онцлох зочин илтгэгчээр Стэнфордын Их Сургуулийн Дэлхий, сансар судлалын профессор, Геофизикийн профессор Жеф Каэрс уригджээ. Түүний илтгэлийн сэдэв "Хүний оролцоотой өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюуны тусламжтайгаар хайгуулын үр ашгийг нэмэгдүүлэх нь" бөгөөд ашигт малтмалын хайгуул дахь AI болон хүний оюуны хослолын талаар шинэлэг мэдлэг, мэдээлэл хуваалцах нь.
Жеф Каэрсийн намтар:

Дэлхий, сансар судлалын профессор, Геофизикийн профессор – Стэнфордын Их Сургууль,

Mineral-X-ийн үүсгэн байгуулагч, өгөгдлийн шинжлэх ухаан болон AI-г ашигт малтмалын хайгуулд нэвтрүүлэгч,

Өгөгдлийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах чиглэлээр тэргүүлэх судлаач,

KoBold Metals компанийн зөвлөх (2019 оноос), AI-д суурилсан ашигт малтмалын хайгуулын аргачлал боловсруулагч,

Хайгуулын зардлыг бууруулж, илүү олон орд нээх зорилгоор хайгуулын салбартай хамтран ажилладаг,

Бельгийн Католик Лёвенийн Их Сургуульд 1993 онд уул уурхайн инженер, геофизикийн магистр, 1997 онд уул уурхайн инженерийн докторын зэрэг хамгаалсан,

Олон улсын Математик Гео-шинжлэх Ухааны Нийгэмлэгийн (IAMG) Крумбайны медальт

Өгөгдлийн шинжлэх ухаан, шийдвэр гаргалтын чиглэлээр 5 номын зохиогч, онол-практикийг хослуулсан судалгааны ажлын тэргүүлэгч.