"Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалт, үзэсгэлэн 16 дахь удаагаа “Эрэл, хайгуулыг дэмжих нь” сэдвийн хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 27, 28-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ үеэр Зураглал болон Хайгуулын шилдэг багийг шалгаруулах аж.
Тодруулбал, Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ашигт малтмалын орд газруудын эрэл, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн, үр дүн, нөөцийн тооцооны тайлан бичиж хамгаалсан хамт олны ажлын амжилт, бүтээлийг ийнхүү үнэлж, алдаршуулахаар төлөвлөжээ.
Мөн үндсэн арга хэмжээнээс гадна Оюутны эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн, Уурхайтай танилцах аялал зэрэг үйл ажиллагааг тус тус зохион байгуулах юм.