"МНРИК" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Цолмон томилогдлоо
2025.03.06
740
"МНРИК" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Цолмон томилогдлоо
Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр А.Цолмон Гүйцэтгэх захирлаар томилогдож, албан үүргээ хүлээн авлаа.
 
А.Цолмон нь ШУТИС болон АНУ-ын Ютагийн их сургуулийг геологич мэргэжлээр төгссөн бөгөөд уул уурхай, эрдэс баялаг, хүнд үйлдвэрийн салбарт ажилласан 17 жилийн туршлагатай мэргэжилтэн юм.
 
Тэрээр,
• Энержи Ресурс ХХК – Ахлах геологич, менежер
• Дархан Төмөрлөгийн Үйлдвэр – Геологи, уурхай хариуцсан төслийн менежер
• МНРИК ХХК – Геологи, уурхай хариуцсан дарга
• Халзан бүрэгтэй хөгжлийн сан – Гүйцэтгэх захирал
• Дэлхийн Банк, Вашингтон ДС – Уул уурхайн ахлах мэргэжилтнээр тус тус ажилласан.
Карьерынхаа хугацаанд:
• Томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын хөрөнгө оруулалт татахад нөөцийн тооцооллыг баталгаажуулах,
• Засгийн газруудад стратегийн зөвлөмж өгч, салбарын засаглалыг бэхжүүлэх,
• Зүүн Африк, Баруун Балкан, Монгол, Төв Азийн орнуудад эрдэс баялагт суурилсан хөгжлийн бодлого боловсруулах,
• Критикал минералаар дамжуулан нүүрснээс алгуур шилжих хөтөлбөрүүд болон эрдэс баялгийн салбарын нийтийн бодлого боловсруулах чиглэлээр мэргэшжээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.