Канад улсын Торонто хотод 93 дахь жилдээ зохион байгуулагдаж буй дэлхийн эрдэс баялгийн хайгуул, олборлолтын хамгийн том чуулга уулзалт
#PDAC 2025-д Монгол Улс албан ёсны үзэсгэлэнгийн талбайгаа нээлээ.
2025 оны 3-р сарын 2-5-ны өдрүүдэд болж буй
#PDAC 2025 чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй төлөөлөгчид, Монголын уул уурхайн салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнээр оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинэ түншлэл тогтоож, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулж байна.
Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг дэлхийн хөрөнгө оруулагчдад таниулах үүднээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран Монголын үзэсгэлэнгийн талбайг ажиллуулж, уул уурхайн салбарын онцлох төслүүд, боломжуудыг танилцуулж байгаа юм.
Энэ үеэр Сайд Г.Туваан үзэсгэлэнд оролцож буй Монгол компаниудын талбайгаар зочилж, мэдээлэл солилцон, олон улсын оролцогчидтой уулзаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.