Монгол Улсаас авах коксжих болон эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэхгүй байх төлөвтэй байна
14 Цагийн өмнө
92
Монгол Улсаас авах коксжих болон эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэхгүй байх төлөвтэй байна
SXCoal-ын зохион байгуулсан БНХАУ-ын Импортын нүүрсний олон улсын хурал хоёрдугаар сарын 26-27 өдрүүдэд Гуанжөү хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралд Монгол Нүүрс Ассоциацийн Гүйцэтгэх захирал Б.Багатэмүүжин оролцож, Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжуудын талаар илтгэл хэлэлцүүллээ.
2024 оны байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт 83.7 сая тонн буюу түүхэн дээд хэмжээндээ хүрч, Хятадын коксжих нүүрсний нийт импортын 46.5 хувийг эзэлсэн.
Харин энэ оны хувьд Хятадын гангийн болон коксын эрэлт суларч байгаа, үл хөдлөхийн зах зээлийн уналт, нүүрсний эрэлтээ Хятад Улс аль болох дотоодоосоо хангах бодлого зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан Монгол Улсаас авах коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний эрэлт нэмэгдэхгүй байх төлөвтэй байна. Мөн нүүрсний үнэ 2025 ондоо үргэлжлүүлэн бага багаар буурах төлөв ажиглагдлаа гэж Монгол Нүүрс Ассоциаци мэдээллээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.