Канадын Торонто хотноо 93 дахь удаагийн PDAC-2025 дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт эхэллээ. Канадын хайгуулч, олборлогчдын холбоо жил бүр зохион байгуулж ирсэн тус арга хэмжээ 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Өнгөрсөн жил 130 орны 27 мянган төлөөлөл оролцож байсан. Энэ жилийн хувьд 1100 гаруй уул уурхайн компани, салбарын төлөөлөл оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Уул уурхайн салбарынхны анхаарлын төвд байж ирсэн PDAC нь 1932 онд эхэлж зохион байгуулагдсан. Урьд жилүүдийн нэгэн адил өнөө жил газрын ховор элемент, критикал минерал хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байна.