"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ил уурхайн дарга Д.Нямдорж Монгол Улсын Гавьяат уурхайчин боллоо
4 Өдрийн өмнө
66
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ил уурхайн дарга Д.Нямдорж Монгол Улсын Гавьяат уурхайчин боллоо

“Элдэв эрдэнэт” хэмээх модон Могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн дарга Д.Нямдорж Монгол Улсын Гавьяат уурхайчин цол, тэмдэг хүртлээ.

Тэрээр 2002 оноос тэсрэх бодисын тэсрэлтийн хүчин чадлыг бууруулахгүйгээр хямд өртөгтэй эмульсийн тэсрэх бодисын 2 төрлийн шинэ найрлага боловсруулан туршиж, стандарт батлуулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Цооногийн цэнэгийн туслах цэнэг байрлуулах хоолой ашигтай загварыг тэсэлгээний ажилд нэвтрүүлснээр Ил уурхайд цооногийн дээд цэнэгийн цэнэглэлтийн технологи, аюулгүй ажиллагаа сайжирч, тэсэлгээчний ажлын хөдөлмөр зарцуулалт багасаж, 2020-2024 онд 100 гаруй сая төгрөгийн цэвэр эдийн засгийн үр ашигтай ажиллажээ.

Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч даргаар ажиллахдаа үйлдвэрлэлийн болон бизнес төлөвлөгөөг бүх нэр төрөл, чанараар нь бүтцийн нэгж, хэлтсүүдтэй хамтран боловсруулж, тэдгээрийн биелэлтийг хангах, үндсэн үйлдвэрлэлийн жил, улирлын төлөвлөгөө, хүдэр олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сар, долоо хоногийн төлөвлөгөөт графикийг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, үндсэн тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгслийн сул зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажилласан байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.