Багануур ХК: 2025 онд 5,000 мян.тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай "Багануур" ХК үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хувьд 2024 онд 1122 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4,957.4 мян.тн нүүрс олборлон төлөвлөгөөг 102.3 хувь, 4,916.1 мян.тн нүүрс борлуулж төлөвлөгөөг 101.5 хувиар биелүүлэн ажиллаж, компанийн түүхэнд хамгийн өндөр борлуулалтыг хийсэн бол 2025 онд 5,000 мян.тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Санхүү эдийн засгийн хувьд 2024 онд НДШ-д 24.0 тэрбум, НӨАТ-ын өглөгт 16.9 тэрбум, ХАОАТ 5.2 тэрбум, бусад зардал 4.6 тэрбум төгрөг, нийт 50.7 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажиллажээ. Оны эхэнд 136 компанид өглөгтэй байсан бол эхний хагас жилээр 69 компани болж буурсан байна.
Мөн 2019-2021 онд Монгол Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр Японы Олон Улсын Хамтын ажиллагааны банкны зээлээр хэрэгжүүлсэн техникийн шинэчлэлийн 23.5 тэрбум төгрөгийн өрийг 2024 онд бүрэн төлж тэглэсэн. 2025 онд ур чадварт суурилсан цалингийн систем нэвтрүүлэх аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан “НЭГ ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг "Багануур" ХК дэмжин “НЭГ САЯ МОД” тарьж ургуулах ажлын хүрээнд 2024 онд 79 мянган модны суулгац үржүүлж, 18.7 мянган мод тарьсан байна.