СУДАЛГАА: Уул уурхайн салбарт хамгийн эрэлттэй байх 10 топ ажлын байрыг нэрлэлээ
15 Цагийн өмнө
328
СУДАЛГАА: Уул уурхайн салбарт хамгийн эрэлттэй байх 10 топ ажлын байрыг нэрлэлээ
Эдийн засгийн тулгуур салбарын ажиллах хүчний судалгааг Монголын уул уурхай үндэсний ассоциаци /МУУҮА/-ийн захиалгаар "Монголиа Талент Нетворк" ХХК хийжээ. Тус судалгааны үр дүнг Уул уурхай, эрчим хүчний сэтгүүлчдэд танилцууллаа. Салбарын хэмжээнд шинэ тутам анх удаагаа боловсруулсан уг судалгаагаар Монголын уул уурхайн салбарын ажиллах хүчний эрэлт, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, ур чадварын дутагдлыг илрүүлэх, салбарын сургалтын хэрэгцээг тодорхойлжээ.
 
Тоон судалгаанд уул уурхайн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй МУУҮА-ийн гишүүн 26 компани оролцсон бол чанарын судалгаанд ТОП 4 аж ахуйн нэгж, 3 их сургуулийг хамруулж, үр дүнг боловсруулсан байна. Уул уурхайн салбарт ирэх 10 жилд хамгийн эрэлттэй байх топ 10 ажлын байрыг нэрлэлээ.
 
Уг жагсаалтыг Дампын оператор тэргүүлж, Тоног төхөөрөмжийн засварчин, Хүнд машин механизмын оператор, Механик инженер, Экскаваторын машинч, Бульдозерын оператор, Цахилгааны инженер, Ил уурхайн инженер, Санхүүгийн ажилтан, Өрмийн оператор удааллаа. 
mine_sudalgaa_25 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.