СУДАЛГАА: Уул уурхайн салбарт 31 мянган ажилтан хэрэгтэй байна
24 Цагийн өмнө
185
СУДАЛГАА: Уул уурхайн салбарт 31 мянган ажилтан хэрэгтэй байна
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгарч буй сорилтуудын нэг нь ажиллах хүч. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний оролцоо ирэх жилүүдэд төр, хувийн хэвшлийн анхаарал хандуулах гол сэдэв байхаар байна. Эдийн засгийн тулгуур салбарын ажиллах хүчний судалгааг Монголын уул уурхай үндэсний ассоциаци /МУУҮА/-ийн захиалгаар "Монголиа Талент Нетворк" ХХК хийжээ. Тус судалгааны үр дүнг Уул уурхай, эрчим хүчний сэтгүүлчдийн клубт өнөөдөр танилцууллаа. 
 
Уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн голлох салбарын нэг. Тус салбарт давхардсан тоогоор 31,130 ажилтан шаардлагатай байна. Үүний 16.3 мянга нь ашиглалт, 14,7 мянга нь хайгуулын салбарт хэрэгтэй байна. Үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн салбарт 300 гаруй ажилтан дутагдалтай гэж судалгааны үр дүнгээр гарчээ. 
 
Ажиллах хүчний судалгаа нь тоо болон чанарын үзүүлэлтээр тодорхойлогдсон. Тоон судалгаанд уул уурхайн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй МУУҮА-ийн гишүүн 26 компани оролцсон бол чанарын судалгаанд ТОП 4 аж ахуйн нэгж, 3 их сургуулийг хамруулж, үр дүнг боловсруулсан байна. 
mine_sudalgaa_25 
Уул уурхай, эрчим хүчний сэтгүүлчдийн клуб нь 2024 онд байгуулагдсан бөгөөд уул уурхай, эрчим хүч, эдийн засгийн чиглэлээр дагнан бичих, мэргэших, эдгээр салбарын талаар ойлголт авах, нийгэмд зөв мэдээ мэдээлэл хүргэх, суралцах сонирхолтой сэтгүүлчдийн сайн дурын нэгдэл юм. 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.