"Эрдэнэт үйлдвэр" хоёр төрлийн технологийн уян схем үйлдвэрлэлд нэвтрүүллээ
2 Өдрийн өмнө
71
"Эрдэнэт үйлдвэр" хоёр төрлийн технологийн уян схем үйлдвэрлэлд нэвтрүүллээ
Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан урсгал зардлаар технологийн үндсэн схемийг өөрчилж, хоёр төрлийн технологийн уян схем үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүллээ.
Жилийн хугацаанд молибдены баяжуулалтын нэгдүгээр цэвэрлэгээний хаягдлыг гүйцээн баяжуулснаар 0.44 хувиар чанар өсөж, зэсийн баяжмал дахь молибдены агуулга 0.017 хувиар буурчээ.
Өнгөрөгч онд молибдены цэвэрлэгээний баяжуулалтыг уртасгасан технологийн схемээр баяжуулж, молибдены баяжмал дахь хорт хольц /фосфор/-ын дундаж агуулга 0,078 хувь байсныг 0,049 хувь болгон, зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулсан байна.
Технологийн схемүүдийг сайжруулснаар үйлдвэрлэлийн технологийн жигд, хэвийн ажиллагааг хангаж, алдагдлыг бууруулан металл авалтыг өсгөж, эдийн засгийн үр ашиг нэмэгджээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.