Гүний уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 97 хувьд хүрээд байна
2025.01.31
300
Гүний уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 97 хувьд хүрээд байна

"Оюу Толгой" төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 97 хувьд хүрээд байна. 2024 онд гүний уурхай хөндлөн малталтын үр дүнд урт нь 15,752 метр хүрчээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын нэн чухал хэсэг болох агааржуулалтын хойд амын нэвтрэлт 1,175 метр, урд амын нэвтрэлт 1,131 метрт тус тус хүрснээр үндсэн нэвтрэлтийн ажил дууссан байна.

Босоо ам нь гүний уурхайд агаар оруулах, гаргах үүргийг гүйцэтгэх төдийгүй уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг бий болгох юм. Тус бүр 10 метр болон 11 метрийн диаметр бүхий эдгээр агааржуулалтын ам нь дэлхий хамгийн томд зүй ёсоор тооцогдож байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.