“Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”-ын дагуу “Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл” болон “Монголын эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэг” хамтран 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 16-ны өдрүүдэд “Инженер-Эдийн засагч” мэргэшсэн мэргэжилтний зэрэг олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтаар 22 эдийн засагч мэргэшсэн инженерийн болзлыг хангаж, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батламжаа гардан авлаа.
Ёслолын ажиллагаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга Д.Сагараадорж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Батцайз, “Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл”-ийн ерөнхийлөгч Д.Цогбаатар, гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар, “Монголын эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Ю.Батсайхан, гүйцэтгэх захирал Д.Ганзаяа нар оролцож, мэргэшсэн инженерүүдэд батламжийг гардуулав.